Налайх дүүргийн Онцгой комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Налайх дүүргийн Онцгой комисс хуралдлаа

2017 оны 01 сарын 17-нд дүүргийн Онцгой комиссын анхдугаар хурал боллоо. Анхдугаар хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүдийг шинэчлэн баталж гишүүдэд үнэмлэх гардуулан өглөө.

Онцгой комиссын гишүүдийн журам, гамшгаас хамгаалах албад, шуурхай ажлын хэсгүүдийн гүйцэтгэх үүргийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс, өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг Засаг даргын Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч Ч.Тунгалаг нар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Дүүргийн Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч нар, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Цагдаагийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн хороо, Дулааны станц, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга зэрэг 21 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Дүүргийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ч.Раднаабазар анхдугаар хурлаар гишүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө.

Засаг даргын Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч Ч.Тунгалагт:

-Дүүргийн хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаатай уялдуулан өвөлжилт хүндэрч болзошгүй нутаг дэвсгэрийн малчин өрхүүдийн нөхцөл байдлыг газар дээр нь судлан тодорхой санал боловсруулж танилцуулах

-Малын халдварт өвчинд тавих хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нөөцийн бэлэн байдлыг хангах

Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалайд:

Сүүлийн үед цаг агаарын төлөв байдлын мэдээгээр цас ихээр орж, хүйтний эрч чангарч нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул Эрчим хүч, Дулаан хангамж, орон сууцны хэвийн үйл ажиллагааг хангах, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай хүн хүч, техник, сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ зохион байгуулах

Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч Х.Анхбаярт:

Цас ихээр орсон үед аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн эзэмшлийн 50 метр газрын цас, хог цэвэрлэгээ, орчны цэвэр, аюулгүй байдалд анхаарч, удирдлага зохион байгуулалтаар хангах

Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгст:

Үүсч болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гамшгийн хор уршгийг таслан зогсоох, цаг үеийн мэдээ мэдээлэл, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх

Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаярт:

Цас их орсны улмаас үүсэх халтиргаа гулгаа, зам талбайн арчилгаа цэвэрлэгээ, иргэдийн аюулгүй байдалд анхаарч цаг тухай бүр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Хороодын Засаг дарга нарт:

Хороодын өвөлжилтийн бэлэн байдал, үүсэж болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, малчдын өвөлжиж байгаа газар нутгийн байршил, зам даваа, хүрч очих боломж, явах зам, хүн малын тоо зэргийг судалгаагаар гарган баталгаажуулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Нийт комиссын гишүүдэд:

Бэлэн байдлыг байнга ханган, утсаа ямагт нээлттэй байлгаж, дуудсан цагт яаралтай цугларахыг тус тус үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НАЛАЙХ ДҮҮРЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж