“Амьдралоги” Солонгост нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

“Амьдралоги” Солонгост нээлтээ хийнэ

Жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” уран сайхны кино БНСУ-д кино театрт гурав хоног гарах нь ээ. Тэрбээр “Амьдралоги” уран сайхны киногоо Солонгост байгаа монголчууддаа зориулан 2017 оны нэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 20 цагаас, 22-нд 18 цагаас “Сөүл синема” кино театрт гарах гэж байна. 

Амьдрал судлал буюу “Амьдралоги” хэмээх сонирхол татахуйц романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт /2017.01.02/ Шангри Ла моллд байрлах “Өргөө IMAX”-д болж, бүх кино театруудаар гарч байгаа билээ.

“Амьдралоги” уран сайхны киноны найруулагчаар С.Батмөнх, зохиолчоор Д.Гэрэлт-Од нар ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, Ж.Мөнхсайхан, О.Энхтуул, Д.Энхбаяр, Н.Онон, Б.Янжиндулам нар тоглосон байна.

Жүжигчин Г.Ундармаа Солонгост байгаа монголчууддаа “Амьдралоги” уран сайхны киногоо үзүүлсний дараагаар Америкт гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж