БНСУ-д энэ оны тухайд гэрээгээр ажиллах таван мянга гаруй иргэдийг орон даяар бүртгэх ажил өнөөдөр өндөрлөнө. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст энэ сарын 26-28-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд бүртгэж байгаа ч 25-наас эхэлж дугаарласан иргэдийн цуваа зарим бүртгэлийн хэсэг дээр үргэлжилсээр байгаа юм. Хоёр хоног Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсийн хаалгыг манан тулалдан байж бүртгүүлсэн ирг эд эхнээсээ хэлний төвүүдийг зорьж байгаа сурагтай. Ирэх есдүгээр сар гараад болох эл шалгалт энэ жил хатуухан болох сургаар бүртгүүлэгчид эртнээс ийнхүү “өөртөө” хөрөнгө оруулалт хийхээр шийдээд байгаа гэнэ. Харийг зорьж, дөнгүүр цалинтай ажил хөдөлмөр эрхлэхээр зоригсдын 20 хувь нь л эмэгтэйчүүд байх аж. Тиймээс нийслэлд явагдаж буй бүртгэлийн хэсгүүдэд эмэгтэйчүүдийн тоо хэдийнээ гүйцэн бүртгэлээ хаажээ. Харин бүртгүүлэхийг хүссэн эрэгтэйчүүдийн хувьд дүүрэг тус бүрийн хүн амаас хамааран харилцан адилгүй тоогоор бүртгэж байгаа юм.
А.Зул