Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй ажлын хэсэг ОХУ-ын Саха (Якутия) Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч Е.А.Борисов болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайд, ОХУ-ын Гадаад явдлын яамны суурин төлөөлөгч, Саха (Якутия) улсын гадаад харилцааны сайд нартай харилцан санал солилцож, хамтран ажиллах шийдвэрт хүрээд байна. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус улсын Гадаад хэргийн сайдтай хамтарч ажиллах протокольд гарын үсэг зурлаа. Энэ нь гадаад харилцааг эдийн засагжуулах зорилго тавиад байгаа аймгийн Засаг даргын ажлын нэг үр дүн юм.
ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN