УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсан тохиолдолд 1100 орчим албан хаагч цагдаагийн байгууллага руу шилжих юм байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.НОМИН