Засгийн газрын "орон сууц"-ны бондын худалдааг наймдугаар сарын 3-нд хийхээр болоод байна. Энэ нь 4 мянган төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулахад санхүүжилт болох юм.
Бондын арилжаа явагдах өдөр, нөхцөлийг долдугаар сарын 26-нд зарласан хувилбараас өөрчилжээ.
Иймд арилжааг дараах нөхцөлөөр явуулахаар тогтжээ.
Нөхцөл 1
| Нөхцөл 2
| Нөхцөл 3
| Нөхцөл 4
| Нийт
|
Хэмжээ / тэрбум/ ₮ 7.01₮
| 6.0₮
| 2.0₮
| 2.0₮
| 17.01₮
|
Хугацаа /жил/ 1
| 2
| 3
| 5
|
|
Хүү % /жилд/ 7.5%
| 7.75%
| 8.0%
| 8.5%
|
|
Нэрлэсэн үнэ 100,000
| 100,000
| 100,000
| 100,000
|
|
Ширхэг 70,100
| 60,000
| 20,000
| 20,000
| 170,100
|
Засгийн газар бүртгэгдсэн бондны эхний хэсэг болох 36 тэрбум төгрөгийн бондыг 2011.06.08 өдөр, 2011.07.06-ны өдөр хоёрдох хэсгийн 18.9 тэрбум төгрөгийн бондыг тус тус арилжсан бөгөөд үлдсэн 170100 ширхэгийг худалдах арилжааг ийнхүү зохион байгуулах гэж байна.
Монгол улс нь дэд бүтэц, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж 800 тэрбум төгрөгийн бондыг ойрын хугацаанд гаргахаар төлөж буй билээ. Бондын андеррайтер одоогоор тодроогүй байна.