Хотын дарга нараар шарилж түүлгэж, утааны баг авахуулъя

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Хотын дарга нараар шарилж түүлгэж, утааны баг авахуулъя

Улаанбаатар хот зундаа шарилжинд, өвөлдөө утаанд дарагдсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Үүний ачаар хотоор дүүрэн ха­ниаж, найтаасан, харшилд дар­луулсан хүмүүс хөлхөлдөх боллоо. Иргэдийнхээ зов­лон дээр бизнес хийж сур­сан нийслэлийн “том, жижиг” дарга нар өвөл дө­хөөд ирэхээр утааг устгах зориулалтаар хэдэн тэрбум төгрөг төсөвлүүлнэ. Хавар болохоор “Нийслэлийг зү­лэг­жүүлнэ” хэмээн чам­лахааргүй хэдэн төгрөг тө­сөвлүүлдэг нь сүүлдээ эн­гийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл Улаанбаатарт шарилж, утаа хоёр ээлжээ хү­лээн эв найрамдалтай  сай­хан амьдарсаар л байна. Тэгэхээр ямар ч үр дүнд хү­рэхгүй бай­гаа ажлынхаа ха­риуцлагыг хотын дарга нар хүлээх ёстой. Тиймээс хо­тын дарга нараар хийж буй ажлыг  нь үр дүнд хүртэл одооноос эхлэн Улаанбаатарын өнцөг булан бүрийн шарилжийг зул­гаал­­гавал ямар вэ.

“Сайн ча­нарынх, үнэтэй худалдаж авсан” гээд сайрхан телевиз болгоноор сурталчлан байж тарьсан моднууд нь ургасан бол ингэж илүү үглэхгүй л байлаа. Ажлаа хийж ча­даа­гүй дарга нартай ингэж л хариуцлага тооцъё. Цаадуул чинь шарилж зулгаахгүй гэж цэмцгэрхэж юуны магад. “Амны хаалт, харшлын эсрэг эм авч өгье” гэж хэлнэ. Гэхдээ хариуд нь “Үгүй, хариуцлагаа хү­лээж, шарилж түү” гэж хэлэх юм шүү, бүгдээрээ. Ийн­хүү шарилжинд дээрэл­хүүлж, дайн зарлаж байтал удах­гүй өвөл болж, утаанд ээрэг­дэх нь. Хотын дарга нар маань утааг устгахад зо­риулж  заншил ёсоороо тэр­бум, тэрбумаар нь халааслах нь ойлгомжтой. Тэднийг хий дэмий юманд мөнгө үрж бай­хаар Улаанбаатарын ир­гэн бүрт утааны баг авч өг гэсэн ч яах вэ дээ. Уушгинд л утаа орохгүй байвал бусад нь хамаагүй. Жолооч нар утаанд юм харахгүй осол гар­гах, хилийн дээс алхахад хув­цаснаас утаа үнэртэх, нүүрс үнэд орох зэрэг энүү­хэнд бай­на. Тэд ичихгүй бол бид ичих ёсгүй шүү дээ.

Р.САРАНГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж