Алиалагч Г.Гансүх хүнд гэмтэл авчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.21-нд нийтлэгдсэн

Алиалагч Г.Гансүх хүнд гэмтэл авчээ

Орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн зургаан уран бүтээлч автын осолд орсон талаар бид өмнө мэдээлсэн. Осол Булган аймгийн Рашаант сумын нутагт өчигдөр /2017.01.19/ болсон юм.

Ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нарын амь нас үрэгдсэн. Алиалагч Г.Гансүхийн биеийн байдал хүнд байна. Толгойндоо (тархи нь цөмөрсөн) хүнд гэмтэл авчээ. Одоо Гэмтэл судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж, ирэх долоо хоногийн лхагва гаригт хагалгаанд оруулах юм байна.

Харин акробатчин н.Энхзаяа, алиалагч н.Итгэлтөгч нар хөнгөн гэмтэл авсан тул эмнэлгийн хяналтад оржээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж