Загас баригч дрон бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

Загас баригч дрон бүтээжээ

Загасчид хэзээ дэгээнд нь загас орохыг хүлээж суудаг үе ард хоцрох нь ээ. Учир нь усны доогуур явж загас хаана байгааг олоод дэгээндээ оруулдаг дрон бүтээсэн байна.

Энэхүү дрон нь өндөр нягтаршил бүхий камертай ба та дэлгэцээр дроныхоо эргэн тойрондох орчинг чөлөөтэй харж, хаашаа явах юу хийхийг нь удирдана.

Уг дрон нь 98 метрийн гүн хүртэл шумбах хүчин чадалтай ба 130 метр хүртэлх зайнаас удирдах боломжтой аж. Одоогоор энэхүү гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хараахан шилжээгүй байгаа ба энэ ондоо багтаж, хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж