АНУ-ын засгийн газраас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны дүү Бан Ги Саныг баривчлах хүсэлтийг Өмнөд Солонгосын талд тавьжээ. Бан Ги Саныг Вьетнам нийслэл Ханой дахь нэг тэрбум ам.долларын өртөгтэй барилгын цогцолборыг худалдахтай холбоотой авлигын хэрэгт буруутгаж байгаа аж. АНУ-ын Манхэттены холбооны шүүхээс нэгдүгээр сарын 10-нд 69 настай Бан Ги Саныг баривчлах шийдвэр гаргасан байна. Бан Ги Сан нь Өмнөд Солонгосын “Keangnam Enterprises” барилгын компанийн захиралаар ажиллаж байжээ. АНУ-ын прокуророос түүнийг баривчлан, шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосын талаас хүссэн байна.
Үүний зэрэгцээ Бан Ги Муны үеэл Жу Хюн буюу Деннис Баныг АНУ-ын Нью-Жерси мужид баривчилсан байна. Жу Хюн нь Ойрхи-Дорнодын хааны гэр бүлтэй ойр дотно холбоо сүлбээгээ ашиглан Ханойн барилгыг худалдах гэрээг байгуулжээ. Ингэхдээ албан тушаалтнуудад авлига өгсөн аж.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS