Туркийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.21-нд нийтлэгдсэн

Туркийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжлээ

Туркийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг шөнөжин хэлэлцсэний эцэст дэмжсэн байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал багтсан юм.

550 гишүүний ирцтэй хуралдсан Туркийн парламентын хурал баасан гаригт эхэлж өнөө өглөө өндөрлөхдөө 339 хүний саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дэмжжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд Туркийн парламентын системийг өөрчилж, ерөнхийлөгчийг намтай холбоотой байхыг зөвшөөрч, хууль шүүхийн дээд байгууллагын бүтцийг шинэчлэхээр тусгасан аж. Түүнчлэн ассемблейн суудлыг 600-д хүргэж, хууль тогтоочид сонгогдох насыг 18 болгон бууруулж, ерөнхийлөгч болон парламентын сонгуулийг таван жил тутамд явуулахаар тусгажээ.

Режеп Тайип Эрдоганы эрх мэдлээ өргөжүүлэх санаархал ийнхүү алхам алхмаар урагшилсаар байгаад олон хүн санаа зовниж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх гуравдугаар сарын 26-нд болох бүх нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх ёстой юм.

Туркэд өнгөрсөн долдугаар сард болсон цэргийн эргэлт хийх оролдлогын дараа ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы нэр хүнд өсч, дэмжигчдийн тоо нэмэгдсэн нь түүний эрх мэдлээ нэмэгдүүлэх санаархалд хүч нэмж байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж