Дональд Трампын анхны зарлиг

Хуучирсан мэдээ: 2017.01.21-нд нийтлэгдсэн

Дональд Трампын анхны зарлиг

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээж авсны дараах анхны зарлигтаа гарын үсэг зарлаа. Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хууль буюу Обамакейрийг эдийн засагт дарамт болж байна гэж үзэн өөрчлөх зарлиг гаргалаа. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж авсныхаа дараа Обамагийн олон шийдвэрийг цуцлахаа мэдэгдээд байсан билээ.

Дональд Трампын  ажлын баг өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн хөтлөн явуулж байсан цахим хуудсуудыг өөрчлөх ажилдаа орсон байна.

Дональд Трамп тэтгэвэртээ гарсан генерал Жеймс Маттисыг Батлан хамгаалахын сайдаар томилжээ.

Дональд Трамп орон нутгийн цагаар баасан гаригт тангараг өргөн Цагаан ордны тэргүүн болсон билээ. Тангараг өргөх ёслолын дараа Дональд Трампыг эсэргүүцсэн 200 мянга орчим хүн Вашингтон хотноо жагсаал хийсэн байна. Үүнтэй ижил жагсаал Австрали, Шинэ-Зеланд улсад зохион байгуулагдсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж