Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газраас шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Хаврын баяр, бидний баяр” урлагийн их наадам билээ. Уг наадам энэ сарын 27–ны 14 цагт НХТГ-ын хурлын их танхимд болох юм. Наадамд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуулиудын сурагчид оролцох бөгөөд 5-10, 11-18 гэсэн насны ангиллаар шилдгээ тодруулах аж.
Б.Анхаа