Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт/БСШУСЯ/-ын сайдын 16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Тодруулбал, өчигдөр /2017.01.19/ Хөгжим бүжгийн коллеж, Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгуулсан байна.
Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөл нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл 9, хамт олны төлөөлөл 6 хүнээс бүрдэж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нар томилогджээ. Харин Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар томилогдсон байна.
Г.ХОРОЛ