“Мөнгөн өвөл”-д спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.21-нд нийтлэгдсэн

“Мөнгөн өвөл”-д спортоор өрсөлдөж байна

“Мөнгөн өвөл” биеийн тамир, чийрэгжүүлэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Тус өдөрлөгийг Биеийн тамир спортын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж

Тус арга хэмжээнд оролцогчид гурван төрлөөр өрсөлдөх бөгөөд гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээн болох юм байна.

Мөн уг арга хэмжээнд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох бөгөөд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцож байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж