2016 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд тавьлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

2016 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд тавьлаа

Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан тавих нэгдсэн арга хэмжээг Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулан, иргэдэд хийсэн ажлаа танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг амаар болон саналын хуудас, санал хүсэлтийн дэвтрээр тус тус хүлээн авч ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан Булган сумын 2 иргэнийг Цагдаагийн газрын баярын бичиг, мөнгөн шагналаар урамшуулж, цагдаагийн алба хаагчид, театрын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг иргэдэд толилууллаа.

Тайлан тавих нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилсан шторк, “Булганы цагдаа” дуу, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг зэргийг дэлгэцээр үзүүлэх, үйл ажиллагааны сурталчилгааны самбар, Цагдаагийн байгууллагад хэрэглэгдэж буй техник хэрэгсэл зэргийг байрлуулан сурталчлан ажилласан.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BULGAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж