Физикийн олимпиадаас хоёр медаль авчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Физикийн олимпиадаас хоёр медаль авчээ

Олон улсын физикийн олимпиад долдугаар сарын 10-18-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болж, 86 орны 420 шахам залуу физикчид оролцлоо. Энэхүү олипиадад Монгол улсыг төлөөлөн гурван багш таван сурагчийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.

Олимпиадаас 1-р сургуулийн сурагч Д.Оргилболд мөнгө, мөн тус сургуулийн сурагч Д.Болд хүрэл медаль хүртэж, Сант сургуулийн сурагч У.Цэрэндулам шагналт байр эзэлсэн байна.

Багийг МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш доктор Д.Улам-Оргих, доктор н.Алтан-Гэрэл, Сант сургуулийн багш н.Түвдэн-Дорж нар ахалж явжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж