Гренландын 20 сонирхолтой баримт

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

Гренландын 20 сонирхолтой баримт

-Гренланд нь дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн том, хамгийн их таавартай арал юм-

1. Гренланд нь Хойд Америкт байрладаг. Тус арал нь 1953 он хүртэл Данийн колони байжээ.

2. Гренланд газар нутгийнхаа хэмжээгээр Даниас 50 дахин том байжээ.

3. Хүн амын нягтралаар хамгийн доогуур үзүүлэлттэй. 2 130 800 километр квадрат нутагт 56 295 хүн амьдардаг. Тэдний ихэнх нь арлынхаа баруун өмнөд эрэгт амьдардаг.

4. Европчууд Гренланд арлыг анх Х зуунд нээжээ. Тэр үед арлын баруун өмнө хэсэгт Исландын викингууд хүрэлцэн очжээ.

5. Гренландыг утгачилбал “Ногоон арал” гэж буух бөгөөд түүнийг мөн л викингүүд бодож олжээ. Нэр яаж үүссэн талаар хоёр хувилбар байдаг. Тэр үед арлын ихэнх хэсэг нь нов ногоон байжэ. Хоёрдугаар хувилбар нь аралд шилжин суугчдыг татахын тулд албаар тийм нэр өгсөн гэх.

6. Гренландын нутаг дэвсгэрийн 81 хувийг мөс бүрхжээ. Мөсний зузаан нь гурван метр хүрдэг. Хэрэв Гренландын мөс бүрэн хайлбал дэлхийн далайн төвшин долоон метрээр нэмэгдэх юм.

7. Гренландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь Нуук.

8. Дэлхийн хүйтэн хотуудын нэг. Хоёрдугаар сарын дундаж хэм нь -47 °C, харин долдугаар сард -12 °C градус хүрдэг аж. Арлын өмнөд хэсгээр зун +20°C хүрэх нь бий.

9. Дэлхийн хамгийн том үндэсний дархан газар бол арлын зүүн хойд хэсэг юм.Түүний талбай нь 972 000 км/кв

10. Илулиссат нь дэлхийн хамгийн том мөсөн голын нэг. Түүний урт нь 40 км. 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн сангийн жагсаалтад оруулжээ.

11. Гренланд нь өөрийн далбаа, сүлдтэй. Гренландчуудыг тусдаа үндэстэн гэж 2008 онд хүлээн зөвшөөрчээ.

12. Гренландын хүн амын 89 хувь нь эскимосууд юм. Үлдсэн хэсэг нь дани, исланд ба европчууд. Гол аж ахуй нь загас агнуур, ан гөрөө.

13. Гренланд амьдралын өртөг өндөртэй.

14. Гренландад зөвхөн агаарын замаар л очдог. Гол нисэх буудлууд нь Кангерлуссуак, Нарсарсуак хотуудад байрладаг. Арал дээр автозам гэж бараг байхгүй. Иргэдийнх нь гол унаа нь нисдэг тэрэг, завь.

15. "Каяк» ба "иглу» гэсэн хоёр үг бусад хэлэнд гренландаас оржээ.

16. Гренландад ганцхан усан оргилуур байдаг нь Какортоке хотынх юм.

17. Жил бүрийн гуравдугаар сард тус аралд мөсөн гольфын дэлхийн аваргын тэмцээн болно.

18. Тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 25-ны хооронд нар огт жаргалгүй цагаан шөнө үргэлжилнэ. Зургадугаар сарын 21-нд хамгийн урт өдөр тохиодог ба түүнийгээ үндэсний баяр болгон тэмдэглэдэг.

19. Гренланд нь туйлын туяаг ажиглах хамгийн гоё газар. Тэр нь есдүгээр сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.

20. Гренландын үндэсний бэлэг дурсгал нь тупилак (tupilak) гэх баримал. Нутгийн савдаг. Түүнийг амьтны шүд, яс, чулуу болон модоор хийдэг. Хоёр ижил баримлыг та тэндээс олж харахгүй дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж