Циркийн гурван жүжигчин ослоор амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

Циркийн гурван жүжигчин ослоор амиа алджээ

Орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн уран бүтээлчид автын осолд орж, гурван жүжигчин амиа алджээ. Осол Булган аймгийн Рашаант сумын нутагт өчигдөр /2017.01.19/ шөнө гарсан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Рашаант сум нь Булган аймгийн төвөөс 250 км орчим зайтай аж.

Тэд зургуулаа /таван эрэгтэй, нэг эмэгтэй/ явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэсэн байна. 

Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар байжээ.

Циркийн залуу уран бүтээлчид гэнэтийн эмгэнэлт ослоор амиа алдсанд найз нөхөд, хамтран ажиллаж байсан циркийн уран бүтээлчид сошиал сүлжээгээр эмгэнэл илэрхийлсээр байна.

 

Илбэчин М.Гантулга “Зарим хүн алиалагч гэдгээсээ ичдэг юм билээ. Мэргэжилдээ дуртай болоод ч тэр үү, надад лав бахархах сэтгэл төрж, хүмүүст яриад л баймаар санагддаг” гэж алиалагч Н.Баасанжаргал 2015 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

жонглёрчин Б.Идэр

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж