Хэнтий аймгийн Цагдаагийн газраас 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнах өдөрлөгийг Хан Хэнтий чуулгат зохион байгууллаа.
Уг өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хууль зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Иргэний зөвлөлийн гишүүд болон 300 гаруй иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Тус арга хэмжээний үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхи зүтгэл гарган, үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн Л.Энхбаатар, Л.Үл-Олдох нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн урилгаар Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслийг иргэдэд танилцуулан, гарын авлага, боршур тараан өгч, хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга авчээ.
ЭХ СУРВАЛЖ: KHENTII.MN