Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрчээ

Дэлхий дээрх хамгийн хөгшин хулсны баавгай 37 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Хятадын Фүзянь мужийн төв Фүжоу хотын энэ эм баавгай хүний насаар бол 100 настай гэнэ. 1980 онд төрсөн Баши дэлхийн хамгийн хөгшин бөгөөд хамгийн алдартай панда юм.

1980 онд Бээжинд болсон Азийн наадмын маскот Пан Пан нэртэй хулсны баавгайг түүнээс сэдэл авч бүтээжээ. Анх Сычуань мужаас олдсон Башиг баавгайг 1984 онд Фүжоуд авчирсан гэнэ. “Хэдий хөгшин боловч эрүүл мэндийн хувьд асуудалгүй. Хөдөлгөөн сайтай, нойр, хоолонд сайн” гэж тус мужийн Хулсны баавгайн судалгааны хүрээлэнгийн дарга Чен Юйцунь ярьсан байна.

10 жилийн өмнөхтэй харьцуулахад Башигийн зүрхний цохилт удааширчээ. Өдрийн 21 цагийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд нэг цагт нь идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг гэнэ. Биеийн жин нь 100 кг ажээ.

Дэлхийд ховордсон хулсны баавгай зэрлэг байгальд ердөө 1864 байдаг гэх тооцоо бий. Тэдний дийлэнх нь Сычуань болон Шаньси мужид амьдардаг байна. Харин дэлхийн улс орнуудын судалгааны хүрээлэн, хамгаалах газар, амьтны хүрээлэнд нийт 422 хулсны баавгай байдаг гэнэ.

Хулсны баавгай дунджаар 15 насалдаг. Харин хүний асаргаанд байсан панданууд харьцангуй урт насалдаг ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж