Гимнастикийн олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-ын Благовещенск хотноо боллоо. Монгол, Филиппин, ОХУ-ын 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсаас Ц.Алтантөгс, А.Оюунтуяа нарын удирдлага дор 10 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид чөлөөт хөдөлгөөн, харайлт, бариулт морь, суга савлуур болон цагираган дээр өндөр амжилтыг үзүүлжээ. Тодруулбал, залуучуудын олимпийн аварга Э.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, А.Энхтулга, Э.Мөнхнаран нар алт, Б.Болдбаатар, Б.Мөнхсайхан, Э.Өсөхбаяр нар мөнгө, Г.Мөнхзол хүрэл медалийн эзэд болсон байна.
Ч.БОЛ