SOS: Баянхошуу, Баруун 4 замд агаарын бохирдол их байна

Хуучирсан мэдээ: 2017.01.21-нд нийтлэгдсэн

SOS: Баянхошуу, Баруун 4 замд агаарын бохирдол их байна

SOS: Баянхошуу, Баруун 4 замд агаарын бохирдол их байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, хязгаарлалтын бүсэд яндангийн утаа гаргахыг хориглосон. Мөн Багануур, Налайх, Төв аймагт шинэ суурьшлийн бүс байгуулахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг agaar.mn сайтын мэдээллээс бэлтгэн хүргэлээ.

Яг одоо 15.00 цагийн байдлаар нисэх орчимд агаарын бохирдол хэвийн байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө, 100 айл орчимд дунд зэргийн агаарын бохирдолтой байгаа аж. Харин Амгалан, Мишээл экспо, Монгол газар, Ургах наранорчимд агаарын бохирдол бага зэргийн байна.

Тэгвэл агаарын бохирдол хамгийн их байгаа нийслэлийн бүс бол одоогийн байдлаар Баруун дөрвөн зам, Баянхошуу чиглэлд бохирдол их байна гэж тус сайтад мэдээлжээ.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж