“Мөнгөн өвөл” арга хэмжээ маргааш буюу ирэх амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ арга хэмжээг Биеийн тамир спортын газраас санаачилж байгаа аж. Спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөх аж. Тухайлбал, гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд тус арга хэмжээнд уригдсан газрууд баг, тамирчдаа оролцуулах боломжтой юм. Уг арга хэмжээнд спортын алдартнуудирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох юм байна.
Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж.
Б.ЗАЯА