Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон аймгийн Засаг даргын дэргэдэх харьяа агентлагууд, сумдын төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод айлчилж, ажлын туршлага солилцлоо.
Айлчлалын үеэр Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид хамтарсан уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар БНХАУ-ын Эрээн хот болоод Дорноговь аймгийн хөгжлийг ижил түвшинд аваачих, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар харилцан санал солилцож, уулзалтын төгсгөлд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БНХАУ-ын Эрээн хотын Засаг дарга Тянь Юн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус гэрээг байгуулснаар Дорноговь аймгийн мах махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад Эрээн хотын талаас дэмжлэг үзүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оюутан залуусыг Эрээн хотын Олон улсын сургуульд тэтгэлгээр суралцуулж, багш сурган хүмүүжүүлэгчдийг харилцан туршлага судлуулах, салбар тус бүрээр харилцан туршлага судлах томоохон ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN