Ардчилсан намын даргыг тодруулах сонгууль болоход 13 хоног үлдлээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 29-нд намын даргыг сонгох сонгууль блж, өндөрлөх юм. Ардчилсан намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй.
Эл сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, гишүүний татвараа төлсөн гишүүд оролцох эрхтэй.
Шинэчилсэн бүртгэлд нийтдээ 176 мянган гишүүн хамрагдсан юм.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчид хамгийн сүүлд Хөвсгөл аймагт ажиллаад байгаа.
Г.ХОРОЛ