Хэлэлцээний эхэнд сэтгүүлчдийг түр оруулаад гаргасан юм. Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочны амар амгаланг эрж урилгыг хүлээн авч Монгол оронд айлчилж буйд гүн талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа. Өнө эртний түүхэн харилцаатай Энэтхэг, Монгол хоёр орны харилцаа улам гүнзгийрч иж бүрэн түншлэл тогтоох туйлын зорилгыг хэрэгжүүлэхэд эрхэмсэг хатагтайн айлчлал чухал алхам болж буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм.
Хоёр орны эртний харилцааны уламжлал дээр тулгуурлан хөгжлийн шинэ үе эхэлж байгааг мөн тэрбээр хэлсэн юм. Мөн Энэтхэгийн ард түмэнд сайн сайхныг ерөөлөө. Үүгээр сэтгүүлчдийн сурвалжлах хугацаа дуусав.
Хэлэлцээ бүтэн цаг үргэлжилнэ.