МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдана. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Уул уурхайн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх юм байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал эзэнгүй байгаа юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэрс сонсогдож байна. Мөн уг хурлаар ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцахаар болжээ.
Ш.ЧИМЭГ