Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж буй.
Энэхүү шоунд оролцохоор нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлжээ. Тэднээс гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Ийн шоуны эхний дугаарт 14 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсон байна. Мөн эхний дугаар учраас оролцогчдыг харгалзан үзэж, хоёр оролцогч охидод боломж олгож, 16-уулаа өрсөлдөхөөр болов.
“Моngolia`s Next Top Model” шоуны эхний дугаарыг “Шангри Ла Молл”-д болсон бөгөөд оролцогч охидын 1960, 1970-аад оны стилиэр хувцаслаж, зураг авалтад оролцсон юм.
“Mongolia's next top model” эхний дугаарыг монголын супер модель Нора Дагва хөтөлж, “On'n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа, зөвлөх продюсер Мартин Рэдмин нар шүүгчээр ажиллалаа.
Ийн “Mongolia's next top model” шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусдтайгаа танилцснаар эхний дугаар өндөрлөв.
“MONGOLIA'S NEXT TOP MODEL” ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
1. Оролцогч Т.Номин-Эрдэнэ
2. Оролцогч Э.Оюунбилэг
3. Оролцогч Б.Жагзмаа
4. Оролцогч Б.Түмэнжаргал
5. Оролцогч Ш.Мандхай
6. Оролцогч Г.Ижилцэцэг
7. Оролцогч Г.Ихэрцэцэг
8. Оролцогч Д.Бүжинлхам
9. Оролцогч М.Биндэръяа
10. Оролцогч Б.Бат-Оюун
11. Оролцогч Б.Ану-Үжин
12. Оролцогч М.Анхбаяр
13. Оролцогч Ю.Балжидмаа
14. Оролцогч Т.Сарангэрэл
15. Оролцогч Б.Цэрэндолгор
А.СҮРЭН