”Men from Mars” ном борлуулалтаараа тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

”Men from Mars” ном борлуулалтаараа тэргүүлжээ

John Gray-гын бүтээл "Men are From Mars, Women are From Venus" нэртэй ном нь анх 1992 онд хэвлэгдэж байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар өгүүлдэг байна.
Энэхүү ном нийтдээ 45 оронд, 50 сая гаруй хувь борлогдсон гэр бүлийн харилцааны тухай зөвлөсөн анхны ном болсон байна.  
Энэ номонд “Эрэгтэй нь Марсаас, эмэгтэй нь Венус гаригаас ирсэн учраас тэдний хэл ондоо байдаг. Үүнийг мэддэггүй хосууд бие биенийхээ санаа бодлыг бүрэн гүйцэд ойлгож чаддаггүйгээс гэр бүлийн харилцаанд нь асуудал үүсдэг”  гэж бичсэн байдаг гэнэ. Мөн эхнэр, нөхрийнхөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх онцлог, асуудалд хандах ялгааг мэдэж авахад энэхүү ном туслана гэж номын зохиолч хэлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж