Г.Ган-Эрдэнэ улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.14-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртлээ

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр, маргааш аваргын төлөөх тоглолтууд болж, медальтнууд тодорч эхэллээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн болох 49 кг-ын шигшээд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах нар үлдээд байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 4:1 онооны харьцаагаар ялж, улсын аварга цолыг хүртлээ. Түүний хувьд зургаа дахь удаагаа улсын аваргад түрүүлээд байна.

ДҮН:

49 кг:

  • Алтан медаль: Г.Ган-Эрдэнэ /Хилчин/
  • Мөнгөн медаль: Х.Энхмандах /Алдар/
  • Хүрэл медаль: Х.Азбаяр /Эрдэнэт бокс/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж