Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмний саналыг авах нь чухал

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмний саналыг авах нь чухал

  • Монгол Улс Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнгөрөгч баасан гаригт тохиолоо. Ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнгөрөгч баасан гаригт хийсэн байна.


  • Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн ордонд Ардын их хурлын депутатуудын уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр WWW.NEWS.MN сайт Ардын их хурлын депутатуудаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр суурийг нь сонслоо.

З.Алтай УИХ-ын гишүүн асан

Үндсэн хууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ манайхан Үндсэн хууль өөрчлөнө гэхээр бүхэлд нь өөрчлөх гэж байгаа юм шиг буруу ойлголттой хандаад байдаг. Тийм зүйл байхгүй. Энэ хууль бол сайн хууль, эх хууль. Гар хүрэхэд хайран санагдаж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цөөн хэдэн заалтыг өөрчлөх ёстой.

П.Дамба /117 дугаар тойрог, Булган аймгаас сонгогдсон Ардын их хурлын депутат/

Өөрчлөлт хийхдээ үндсээр нь өөрчлөх гээд байгаа юм уу, жижиг өөрчлөлт хийх гээд байгаа юм уу. Их ойлгомжгүй. Хэрэв үндсээр нь өөрчлөлт хийвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд байгаа юм уу, хоёр танхимтай парламент бий болгох гээд байгаа юм уу. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гээд байгаа юм уу. Энэ мэт асуудал яригдаж байна.


  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрөгч бямба гаригт /2017.01.14/ хуралдлаа. Энэ үеэр депутатуудын зүгээс нэн түрүүнд Үндсэн хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талаар ард түмнээс асуух нь чухал гэдгийг онцолсон байна.


  • www.news.mn сайт өнгөрсөн долоо хоногт үндсэн хуулийг батлалцаж явсан УИХ-ын гишүүн асан С.Баярцогттой Үндсэн хуулийн өдөртэй холбогдуулан ярилцлаг хийсэн юм. Тэрбээр энэ үеэр “Үндсэн хуульд өөрчлөлт хийх хамгийн гол зорилго нь парламентаа тараах эрх мэдэлтэй, танхимаа өөрөө бүрдүүлдэг Ерөнхий сайдтай л болох. Ерөнхийлөгч, спикер хоёрт өөрт нь тохирсон үндсэн үүрэг байгаа шүү дээ” гэдгийг онцолжээ.


  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тоонд нэв дэвшигчийг бүртгэх хугацааг өнгөрсөн долоо хоногоор дуусгавар болсон байна.


  • Нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Тогтоол хэрэгжиж эхэлснээр гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай болсон талаар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн мэдээлэл өглөө.


  • ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жингийн аваргууд эхнээсээ тодорчээ.

48 кг-д О.Жаргалан, 54 кг-д М.Гүндэгмаа, 60 кг-д У.Шинэцэцэг нар түрүүлж, улсын аварга цолыг хүртээд байна.


  • Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдыг орлоготой байлгах зорилгоор 17 аймгийн 127 сумын малчдаас 30 мянган тонн мах бэлтгэхээр болжээ. Малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд даалгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж