Москвагийн Третьяковын галерейд хоёрдугаар сарын 19-ныг хүртэл "Roma Aeterna. Ватиканы Пинакотеки сонгодогууд болох Беллини, Рафаэль, Караважо гэх XII-XVIII зууны Италийн алдартай уран зураачдын 42 бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн нээгджээ.
Ватиканы музей, Третьяковын галерей хоёрын хооронд үзэсгэлэн солилцох санамж бичгийг Ерөнхийлөгч Владимир Путин, Ромын хамба Францисктай уулзах үеэр зурагджээ.
“The Artnewspaper” байгууллагын тогтоосон чансааны дагуу Ватиканы музей нь үзэгчдийн тоогоор дэлхийн нийслэлүүдийн Лувр, Британийн музей, Метрополитен музей зэрэгтэй эн зэрэгцэн дөрөвт орж байна. Ромын хамба нар урлаг сайн ойлгодог өгөөмөр захиалагчид байлаа. Урлагийн эдгээр бүтээлүүд нь Ватиканыг тэжээдэг бөгөөд жилдээ 65-70 сая долларын орлого оруулдаг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР