Хип хоп ерөнхийлөгч Баавар уяач болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Хип хоп ерөнхийлөгч Баавар уяач болжээ

Дижитал хамтлагийн Баавар буюу Батбаяр хип хоп холбоог анх Монголд байгуулж ерөнхийлөгчөөр нь чамгүй олон жил ажиллаж байсан сэргэлэн нэгэн. Харин тэрбээр сүүлийн жил урлагаас хөндийрөн хурдан морины уяа сойлгод илүүтэй анхаарах болсон сурагтай. Хэдхэн хоногийн өмнө хип хоп ерөнхийлөгч Баавар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын наадамд уясан хүлгээ сойжээ. Баавар харин морины комисс дээр Залуу уяач Батбаяр гэдэг нэрээр бүртгүүлсэн байна. Түүний уясан соёолон амжилттай айрагдсан тул хаяа дэрлэх Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд гурван насны морь уяж уралдуулсан нь бүгд цээжинд ирж хурдласан аж. Тэрбээр энэ үеэрээ моринд эргэлт буцалтгүй орсон тухайгаа ам алджээ. Хараалын үг харамгүй олонтаа хип хоп үглэдэг түүнд харин ч хараал хэлж, хорхой ч агнаж болохгүй  хурдан морь уях нарийн дэг жаяг ихэд таалагдаад байгаа гэнэ шүү.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж