БГД-ийн прокурорын газар 2016 оны ажлын тайлангийн хурлаа хийв

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

БГД-ийн прокурорын газар 2016 оны ажлын тайлангийн хурлаа хийв

Баянгол дүүргийн прокурорын газар нь 2016 онд  4493 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 425 хэрэгт буюу 9,4%-д нь ердийн журмаар хугацаа сунган шалгаж, хяналтад түдгэлзээтэй байсан хэргүүдээс 1738 хэргийг сэргээн шийдвэрлүүлж, түдгэлзүүлсэн хэргийн тоо 1415  болж буурсан, 2016 оны жилийн эцсээр түдгэлзээтэй байгаа хэргийн тоог 2015 оны мөн үетэй харьцуулбал түдгэлзүүлсэн хэрэг 153-аар буюу 9.7 хувиар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-ээс бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг 19-өөр буюу 32.2 хувиар тус тус буурчээ. Хүлээн авсан гомдол мэдээллийн тоог 2015 онтой харьцуулбал 2387-аар буюу 15,5 хувиар өссөн байна.

Нийт хяналт тавьж ажилласан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээс 14628 гомдол мэдээлэл буюу  95 хувийг эцэслэн шийдвэрлэсэн  нь өнгөрсөн оноос  5 хувиар  өсжээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийн тоо 2015 оны мөн үеэс 67 хэргээр, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн хэргийн тоо 2015 оны мөн үеэс 28 хэргээр, нийт хялбаршуулсан хэргийн хувь хэмжээ 0.5 хувиар тус тус өссөн байна.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 4493 хэргээс шүүхэд шилжүүлсэн 454 хэргийн 366 хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байгааг нийт хэрэгтэй харьцуулахад 8,1 хувийг шүүхэд шилжүүлж, 2547 хэргийг буюу 56.6 хувийг хэрэгсэхгүй болгож хяналт тавьсан хэргийн 65 хувийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 2015 оны мөн үеэс хяналт тавьж ажилласан хэргийн тоо 138 хэргээр буюу 2.9 хувиар буурсан боловч шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо  энэ онд 115 хэргээр буюу 25,3 хувиар өсөж, харин хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо 119 хэргээр буюу  4.4 хувиар буурч,  эцэслэн шийдвэрлэлт  1 хувиар өсөж 65 хувьд хүрсэн байна. 

Тайлангийн эцэст ажиллагаанд 551 хэргийн үлдэгдэлтэй байгаа нь 2015 оны мөн үеэс 189  хэргээр буюу 25.5 хувиар буурчээ. 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг нэг бүрийг ажиллагаанд нь хянаж даалгавар бичих зарчмыг баримтлан ажилласнаар 2016 онд 1753 даалгавар бичсэний 1465-г ажиллагаанд нь бичиж, ажиллагааны даалгавар 84  хувьтай байна.

Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулахад  даалгаврын тоо 496-аар буюу  28.2  хувиар, ажиллагааны даалгавар  651-ээр буюу 44.4 хувиар тус тус өсжээ.

Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүний тоо 2015 оноос 374 хүнээр буюу 16.7 хувиар өссөн боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүний тоо 2015 оноос 38 хүнээр буюу 16.7  хувиар буурчээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийг 2015 онтой харьцуулбал хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо 119 хэргээр буюу 4.4 хувиар буурч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн тоо 100 хэргээр буюу 9.9 хувиар, хохирогч яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн тоо 61 хэргээр буюу 5.3 хувиар өсж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэрэг 359 ээр буюу 62.2 хувиар буурсан байна. 

Тайлангийн хугацаанд тус прокурорын газраас нийт 454 хэрэгт яллах дүгнэлт яллагдагчаар татах тогтоолыг батлан шүүхэд шилжүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад  125 хэргээр буюу 27,5 %-р өссөн байна. 

Тайлангийн хурлаар хариуцсан хяналтын чиглэлээр хийсэн ажил, үр дүнгийн гэрээний үзүүлэлтийг прокурор нэг бүрээр хэлэлцэж дүгнэн, цаашид анхаарах асуудлын талаар анхааруулж, үүрэг чиглэл өгчээ.

Хяналтын прокурор М.Чинбат, Г.Энэрэл  туслах ажилтан Ц.Гэрэлчимэг нар 2016 онд хариуцсан хяналтын ажлын чанар, тоон үзүүлэлтээр бусдыгаа хошуучлан ажилласан байна.

Эх сурвалж: УЕПГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж