Оросууд Улаанбаатарт хайгуул хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Оросууд Улаанбаатарт хайгуул хийж эхэллээ

ОХУ-ын хайгуулын отряд Улаанбаатар хот дахь оросуудын оршуулгын газар болон Халхын голын дайны үед Зөвлөлтийн онгоц унасан газарт хайгуул хийж эхэлжээ. ОХУ-ын “Байгал” агентлагын мэдээлсэнээр тэд Халхын голоос сөнөөгч онгоцыг хайх бол Улаанбаатар дахь оросын оршуулгын газраас дайчдынхаа булшийг эрж олж, түүнийгээ сэргээн засварлаж, хөшөө дурсгалыг нь босгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Харин өнгөрсөн жил ОХУ-ын хайгуулын баг Халх голоос живсэн нэг онгоцоо олсон ч гаргаж авч чадаагүй юм. Энэ жил уг онгоцыг гаргаж авахааар дахин ажиллах гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж