Үндсэн хуулийн өдрөөр тэмцээн зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өдрөөр тэмцээн зохион байгуулав

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагтай хамтарч 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, туслах ажилтнуудын дунд асуулт хариултын "АХА” тэмцээнийг зохион байгуулжээ.

Үндсэн хуулийн хүрээнд асуултыг бэлтгэж нийт 36 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, туслах ажилтнуудыг хамруулсан уг тэмцээнд аймгийн прокурорын газрын туслах прокурор С.Батзул түрүүлсэн бол цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Т.Гэрэлт-Од удаалж дурсгалын зүйлээр шагнагджээ.

Цаашид аймгийн прокурорын газраас 2017 онд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгооршинээр мөрдөгдөн гарах хуулиуд болон хяналтын ажлын зааврын заалтуудаар сургалт явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: УЕПГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж