Чөлөөт нислэгийн загварын тамирчид Монголд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Чөлөөт нислэгийн загварын тамирчид Монголд өрсөлдөнө

Чөлөөт нислэгийн загварын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 31-нээс ирэх наймдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо анх удаа болох гэж байна. Налайх дүүргийн Гордокоос таван км Дархан ноён хутагтад болох тэмцээнд 10 гаруй орны тамирчид чөлөөт, жолоодлогот болон радио удирдлагат гэсэн гурван төрлөөр хурд, хүч, оюун ухаанаа өрсөлдүүлэх юм.

Дашрамд сонирхуулахад, манай улсад 1965 оноос нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Монголын Пионер сурагчдын ордонд нисэх загварын дугуйлан хичээллэн тамирчид нь 1970 оноос олон улсын тэмцээнд оролцож, 1977 оноос нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж