Орхон аймгаас 2989 хүн шилжин явж, 2202 хүн шилжин иржээ. Шилжин ирэгсдийн дийлэнх хувь Улаанбаатар, Булган Хөвсгөл аймгаас ирсэн бол, шилжин явагсдын 40 орчим хувь нь Улаанбаатар хотруу шилждэг гэсэн статистик мэдээлэл гарчээ.
Энэ нь манай аймгийн шилжилт хөдөлгөөн гадагшаа чиглэсэн буюу шилжин явах иргэд зонхилжээ. Шилжилт хөдөлгөөн хийлгэж байгаа иргэдийн голлох хэсэг нь хөдөлмөрийн насных байдаг бөгөөд ажил хөдөлмөр эрхлэлтээс шалтгаалж Улаанбаатар хотыг зорих нь элбэг байдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN