Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нарын шилдгүүд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.14-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нарын шилдгүүд үлдлээ

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаагаас өнөөдөр, маргааш алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Энэ жилийн УАШТ-д олон сонирхолтой тоглолтууд гарсан. Тэр дундаа "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, "Рио 2016" наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-д өрсөлдөж, учраа бүрээ ялсаар аваргын төлөө тулалдахаар шалгараад байна. Энэ жинд хүрэл медалийг О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн нар хүртсэн.

Мөн эрэгтэйчүүдийн 49 кг-ын алтан медалийн төлөө ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах нар тулалдана.

Эмэгтэй боксчдын дунд ч ширүүн өрсөлдөөн гарсаар байна. Өнөөдрийн финалын тоглолт 14.00 цагаас эхлэх бөгөөд хуваарийг хүргэж байна.

ФИНАЛЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ: /2017.01.14 – 14,00с/

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: О.Жаргалан /Мон-Эрч/ – Ж.Нямсүрэн /Хангарьд/
  • 54 кг: М.Гүндэгмаа /Хилчин/ – Н.Оюун-Эрдэнэ /Алдар/
  • 60 кг: У.Шинэцэцэг /Талын бүргэд/ – З.Уянга /Эхлэл/
  • 69 кг: О.Гэрэлгуа /Хангарьд/ – Ц.Ариунтуяа /Барса/

ЭРЭГТЭЙ:

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ /Хилчин/ – Х.Энхмандах /Алдар/
  • 56 кг: Х.Энх-Амар /Алдар/ – Б.Мишээлт /Аврагч/
  • 64 кг: Б.Чинзориг /Алдар/ – Г.Баярхүү /Ширэн бээлий/
  • 75 кг: Ж.Отгонжаргал /Аврагч/ – Б.Эрхэмбаяр /Хилчин/
  • 91 кг: С.Эрдэнэбаяр /Боди Макс/ – Б.Ганбаяр /Хилчин/

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж