Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Л.Делибийн "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг тоглох гэж байна. Энэхүү балетын гол дүр болох дэггүй, дүрсгүй, дурласан бүсгүй Сванильдад балетын залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин тоглох юм.
Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” 3 бүлэг, 3 үзэгдэлт балетыг УДБЭТеатрын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016 онд тохиосон.
“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд сэргээн тавьсан бөгөөд өдийг хүртэл театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг бүтээл болсон юм.
Ч.БОЛ