Буудлагын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Буудлагын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо үргэлжилж буй буудлагын спортын дэлхийн цомын тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр манай мэргэн буучдаас Э.Даваахүү, Б.Бишрэл нар өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд онч мэргэнээ сорьсон Э.Даваахүү 578 оноогоор 22-р байрт бичигджээ. Тус төрөлд нийт 67 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын мэргэн бууч Дарил Шаренский 686,2 оноогоор тэргүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол Сербийн Дамир Микеч мөнгө, ОХУ-ын Владимир Исаков хүрэл медалийн болзол хангасан байна. Харин дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны хэвтээ төрөлд оролцсон Б.Бишрэл 586 оноо авснаар 48 тамирчнаас 45-р байрт шалгарсан байна.

С .Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж