Трамп НАТО-г хуучирсан байгууллага хэмээв

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Трамп НАТО-г хуучирсан байгууллага хэмээв

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-г чухал хэдий ч, хуучирсан байгууллага хэмээн нэрлэсэн бөгөөд түүнээс сурвалжлага авсан “Times” сонины бичсэнээр НАТО терроризмын холбоотой асуудалд анхаарал огт хандуулаагүй гэжээ.

“НАТО-д тулгамдсан асуудлууд байгаа тухай би аль эртнээс хэлсэн. Юуны түрүүнд хэлэхэд, НАТО хуучирсан. Учир нь байгуулагдаад олон жил болж байна. Хоёр  дахь асуудал нь НАТО-д мөнгө төлөх ёстой улсууд нь юу ч төлөхгүй байна. Терроризмтэй тэмцдэггүй учир НАТО хуучирсан байгууллага” хэмээн Трамп хэлсэн байна. Гэвч, НАТО нь надад  маш чухал”  гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“Төлөх ёстойгоо НАТО-д төлж буй таван улс байна. Тэдний нэг нь  Их Британи. Гэвч энэ нь төлөхгүй байгаа 22-той харьцуулахад бага тоо юм (энд НАТО-гийн гишүүн 28 улсын тухай дурьдсан болно)” хэмээн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч мэдэгджээ.

Трамп өөрийн сонгуулийн компанит ажлын явцад, НАТО-ийн гишүүн улсууд өөрийн батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, өмнө байсанчлан, ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд хүргэхгүй тохиолдолд АНУ-ын НАТО-д хүлээх үүргийг өөрчилнө гэдгээ амласан байна.

Эх сурвалж: РИА Новости

А.БАЛЖИННЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж