МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2017.01.18/ шөнө дөл болтол хуралдсан. Энэ хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлэх хүнийг сонгох байсан юм. Удирдах зөвлөлөөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарыг дэвшүүлэхээр ярилцсан байна.
Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Н.Төмөрхүүг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлж, Засгийн газарт өргөн барихаар болсон байна. Засгийн газар өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар дэд сайдыг томилж магадгүй юм. 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас МАН-аас С.Чинзоригийн хамт нэр дэвшиж, УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшинэ гэж яригдаж байсан ч сураг алдарсан. 2014 оны Шийдлийн Засгийн газраас Зам тээврийн сайдаар “түр” ажиллаж байсан юм.
Ш.ОЧ