Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ?

Би их бээрэг хүн. Түрүүчийн 7 хоногт өглөө нар мандахаас өмнө  би хүүгээ дагуулаад дасгал хийхээр далайн эрэг дээр очсон. Тэр өглөө бороотой, салхитай их хүйтэн байсан. Тэгээд ч тэр үү миний хүйтэнд гүйдэг байсан үе өөрийн эрхгүй санаанд буусан. Хэдэн жилийн өмнө Чикаго хотод байхдаа би өвөл их гүйдэг байсан. Өвлийн хүйтэнд гүйнэ гэдэг миний хувьд өөрийгөө сорьсон асуудал байсан. Би гүйж байх үедээ даарахаас илүү гүйж дууссаны дараа их даардаг байсан. Бүүр голдоо ортол даардаг байсан. Халуун усанд ороод ч нэмэргүй өдөржингөө даардаг байсан болохоор хүйтэнд гүйхээс халширдаг байсан.

Хэрвээ хүйтэнд гүйнэ гэвэл өөрийгөө асар их идэвхжүүлж, зоригжуулахгүй л юм бол хэцүү. Харин даарах нь хүйтний улиралд зөв хувцаслаж гүйгээгүйгээс болсныг мэдээд хувцсаа зохицуулж өмссөнөөр хүйтэнд гүйх нь халуунд гүйхээс илүү аятайхан санагддаг болсон. Тийм болохоор өвлийн улиралд юу өмсөж гүйх вэ гэдгийг хуваалцах нь зөв санагдлаа.

Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ?

Юуны өмнө дотуураа нимгэхэн, хөлс гадагшлуулдаг, уурт ханцуйтай, уртавтар цамц өмсөх нь зүйтэй. Хэрвээ хөлс гадагшлуулдагүй цамц өмсвөл гарсан хөлс хөрж биеийг дааруулдаг. Хэрвээ богинохон цамц өмсвөл гэдэс рүү салхи орж дааруулна. Тиймээс өмдөн дотор орохоор урт цамц өмсөх нь зүйтэй санагдсан. Дотуур өмсөх цамцны зурагнуудыг доор жишээ болгож орууллаа. Биеийн тамирын хувцас хийдэг бүх компаниуд ийм цамц хийдэг.

Үргэлжлэл: www.ukatumur.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж