Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг нэгдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.

Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумд буюу Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн сум, Чойбалсан хотод 01 сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцан, орон нутгийн Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж