Хамгийн үнэтэй хөлбөмбөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй хөлбөмбөгч хэн бэ?

Неймар

"Барселона» клубын Неймарыг хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэж Олон улсын спортын судалгааны төв (CIES) мэдээллээ гэж football-observatory.com. сайт дамжуулжээ.

Бразилийн довтлогчийн трансфер (тоглогчийн шилжилтийн наймаа) нь 246,8 сая еврогоор үнэлэгджээ. Өндөр хөлстэй тоглогчдын эхний гуравт "Барселоны» довтлогч Лионель Месси (170,5 сая), "Манчестер Юнайтед» багийн хагас хамгаалагч Поль Погба (155,3) нар багтлаа.

Португалийн Криштиану Роналду уг чансааны дөнгөж долоод (126,5 сая евро) бичигджээ. Эхний аравт, Антуан Гризманн ("Атлетико»), Луис Суарес ("Барселона»), Харри Кейн ("Тоттенхэм»), Пауло Дибала ("Ювентус»), Деле Алли ("Тоттенхэм»), Эден Азар ("Челси») багтлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж