Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Булган аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Зөвлөлийн хурлаар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, энэ онд хэрхэн хамтарч ажиллах, цаашид тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдэх тухай ярилцлаа. 

Өнгөрсөн онд 21 ажил төлөвлөснөөс хэрэгжээгүй хоёр ажил байгаа бөгөөд хэрэгжилт 86,4 хувьтай дүгнэгдсэн. 2017 онд ХХТХ-ий зөвлөлөөс 22 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хилийн дугаар ангид Хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг оролцоо их байна. Мөн хилийн заставын хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 3 заставт гэр цэцэрлэг байгуулан сумын цэцэрлэгтэй хамтран 9 цэргийн ар гэрийг ажлын байраар хангаж хилчдийн хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах бололцоог бүрдүүлжээ.

Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дэглэмийн зөрчил 100 хувь, хил орчмын дэглэмийн зөрчил 78,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иймд аймаг орон нутгийн зүгээс хил хамгаалах байгууллагын хилийн зөрчил, хил орчмын дэглэмийн зөрчилд хувь нэмэр оруулах үүднээс аймгийн хэмжээнд “Нэг баг, нэг мянгат-нэг агт” аян, хил хамгаалалтад орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, хамгаалалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор нигэгчгүй нисэх хэрэгслийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: BULGAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж