Андрей Кравчукийн бүтээл, "Викинг" Оросын түүхэн киноны эрхийг дэлхийн 60 гаруй орон авсан тухай Нэгдүгээр сувгийн ерөнхий захирал, уг киноны продюссер Константин Эрнст "Одно классники" нийтийн сүлжээнд дамжуулжээ.
Герман, Испани, Бельги, Швейцарь, Чех, Словак, Хятад, Өмнөд Солонгос ба Зүүн өмнөд Ази, Латин Америкийн орнууд уг киног үзүүлэх эрхтэй болжээ. Үүнд прокат үйлчилгээнээс гадна интернэт, телевизээр дамжуулах эрх багтаж байгаа аж.
"Викинг" христийн шашин шүтэхийн өмнөх эртний Оросын түүхийг өгүүлдэг. Ван Владимирын гол дүрд Данила Козловский тоглосон бөгөөд уг кино 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд дэлгэцнээ гарсан юм.
"Викинг" Оросын прокатад худалдаанд гарсан эхний өдрөө 142 сая, эхний ес хоногт тэрбум гаруй рублийн орлого олжээ. Уг киноны зардал 1,25 тэрбум рубль болсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР