Турк ерөнхийлөгчийн засаглалыг сонгоход алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Турк ерөнхийлөгчийн засаглалыг сонгоход алхам ойртлоо

Туркийн парламент Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжлээ. Шинэ төслөөр тус улсын парламентийн засаглал ерөнхийлөгчийн засаглал болох өөрчлөлт хийгдэх юм.

Энэ тухай Туркийн мэдээллийн  агентлагууд ням гариг /2017.01.15/-т дамжууллаа. Парламент хуулийн төслийг хэлэлцэх асуудал бараг долоо хоногийн хугацаанд үргэлжилж, зарим үед маргаан хурцдан, зодоон цохионд хүргэж байв. 

Засаглалын хэлбэрийг солих энэхүү шинэчлэлийн санаачлагыг парламентын олонхийг бүрдүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам  гаргасан юм. Асуудлыг бүх нийтийн санал асуулга явуулах хэмжээнд хүргэхэд депутатуудаас 330 хүний дэмжлэг хэрэгтэй. Шударга ёс, хөгжлийн нам нь 355 мандаттай. Гэхдээ энэ асуудлыг парламентаар батлахад 367 санал  шаардлагатай гэнэ. Одоогийн байдлаар бол Таийп Режеп Эрдагон засгийг гартаа атгах зорилго руугаа нэг алхам ойртлоо гэж олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж